Москвад ажлын айлчлалаар ирээд байгаа Хорватын ерөнхийлөгч Степан Месичтэй, Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр уулзана. «Худалдаа эдийн засгийн хүрээн дэх хоёр талын харилцааны талаар түншийн хувьд санал солилцоно» гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээллээ. Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Орос, Хорват улсуудын худалдааны эргэлт 2 тэрбум долларын хэмжээнд байсан 2008-н оны хэмжээнээс эрс буурсан. Эдийн засагийн хэлхээ холбоо тэр дундаа түлш эрчим хүчний салбар дах холбоог эрчимжүүлэх асуудлыг ерөнхийлөгчид хэлэлцэнэ. Тэд европын эдийн засгийн аюулгүй байдал, Балканы байдал, түүхийг гуйвуулахын эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлаар санал солилцож байна.