Хөгжингүй эдийн засагтай орнууд, агаарт цацаж байгаа хүлэмжийн хийн хэмжээгээ багасгахыг ерөнхийлөгч Д.Медведев уриаллаа. Орос, АНУ, Хятад, Энэтхэг, Бразил болон бусад улсууд нэгэн зэрэг заавал биелүүлэх үүрэг хүлээж түүнийгээ даган мөрдөх ёстой гэж тэр өөрийнхөө блогд хийсэн шинэ бичлэгтээ өгүүлсэн байна. Орос улс 2020 он гэхэд агаарт цацаж байгаа хүлэмжиийн хийг 25-н хувиар багасгахад бэлэн байна гэж Медведев мэдэгдлээ. Эдийн засгийн экологийн болон эрчим хүчний үр ашигтай байдлыг дээшлүүлсний үр дүнд ийм амжилтанд хүрнэ гэж ерөнхийлөгч хэллээ. Агаарт цацагдаж байгаа хүлэмжийн хийг багасгах хэмжээгээрээ Орос улс дэлхийд тэргүүлж байгаа гэж тэр тэмдэглэлээ. Копенгагенд одоо болж байгаа НҮБ-ийн цаг уурын талаарх олон улсын бага хуралд оролцоно гэдгээ тэр баталлаа.