Ажилдаа хариуцлагагүй хандснаас болж пермийн «Доголон гүү» шөнийн клубын эмгэнэлт явдалд хүргэсэн гал сөнөөгчийн нэрийг прокурорын газар зарлалаа. 2007 оны 1-р сард шөнийн клубын галын аюулгүй байдлыг шалгасан Дмитрий Росляков гэгч гал сөнөөгч байсан гэж прокурорын мэдээнд өгүүлжээ. Цонх суулгах онгорхойг битүүлж бөглөсөн сэргээн засвар хийх нь хууль ёсны байсан эсэхийг тэрээр тогтоогоогүй байна. 12-р сарын 5-нд клуб шатсан бөгөөд 146-н хүн амиа алдаж, 84-н хүн одоо болтол эмнэлэгт хэвтэж байна. Хязгаарын прокурорын газар Росляковт эрүү үүсгээд байна. Тэр 7 жил шоронд сууна. Уралын энэ хотод болсон эмгэнэлт байдлаас болж тус хотын хэд хэдэн удирдах ажилтнуудыг ажлаас нь халсан байна. Оросын ОБЯ бүх орон даяар клуб, баар, бүжгийн газруудыг шалгаж байна. Зөвхөн Москвад гэхэд л галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн 50-н зугаа цэнгээний газрыг хааж магадгүй.