АНУ-ын засаг захиргаа, Ираны эсрэг хориг арга хэмжээгээ бодитойгоор өргөжүүлнэ. Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын толгойлогчдын удирдаж байгаа компануудын эсрэг АНУ-ын сангийн яамнаас авах хатуу арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг иш татаж долоо хоног тутамын «Ньюсуик» сэтгүүл мэдээллээ. Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын төлөөлөгчид тэртэй тэргүй ираны эдийн засгийг тэр дундаа төлөө харилцаа холбоо, санхүү эдийн засаг, эрчим хүчийг хянаж байна гэж Цагаан ордон үзэж байна. Тус Корпусын зарим төлөөлөгчид хөрш орнуудад хувийн хөрөнгө оруулагчдын хэлбэрээр ажиллаж байна гэж «Ньюсуик» бичиж байна. Америкийн засаг захиргааны үзэж байгаагаар засгийн газрынхаа ивээлийн дор сүүдрийн эдийн засагаар мөнгө хийж байна. Хэрвээ Тегераны цөмийн хөтөлбөрийг дипломат аргаар хааж чадахгүй бол АНУ амалсан ёсоороо энэ улсын эсрэг авах хориг арга хэмжээг чангатгана гэж америкийн засаг захиргаа үзэж байна.