Өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Умард Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуорттой Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох 6-н талын хэлэлцээрийг сэргээх хэтийн төлөвийг авч хэлэлцэнэ. Америкийн дипломатч Москвад, 6-н талын хэлэлцээрийн оросын төлөөлөгчдийн тэргүүн ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Алексей Бородавкинтай хэлэлцээр хийнэ. Босуорт 12-р сарын 8-10-нд Умард Солонгост хийсэн айлчлалын дараа «Орос, Хятад, АНУ, Япон, 2 Солонгос улс оролцсон умард Солонгосын цөмийн асуудлаарх хэлэлцээрийг сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа талаар АНУ, БНАСАУ харилцан ойлголцолд» хүрсэн гэж мэдэгдсэн билээ. Хэлэлцээний ширээний ард төлөөлөгчид хэзээ суух асуудлыг оролцогч орнуудтай зөвөлгөө хийсний дараа шийднэ. «Талууд байр сууриа ойртуулсан» гэж Умард Солонгос бас мэдэгдсэн. ОХУ-ын ГХЯ-ны тусгай төлөөлөгч Андрей Нестеренкогийн мэдэгдснээр Орос улс Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлаарх ямарч хэлбэрийн хэлэлцээрт бодитой хандаж байна яагаад гэвэл энэ үйл ажиллагаа эцсийн эцэст 6- талын хэлэлцээрийг сэргээхэд тус дөхөм болно.