Хятадын тариачин бямба гаригт өөрийн тосгондоо жинхэнэ бой хийлээ. Төв хятадын Хунань мужийн Гаоминь тосгоны 34-н настай Лю овогтон автомат буугаар гэнэтхэн гал нээж тосгоныхоо 11-н хүнийг алж, 1 хүнийг шархдуулсан байна. Дараа нь 5-н байшинг шатаагаад зугтсан байна. Цагдаагийн газар гэмт хэрэгтэнг эрж байгаа бөгөөд гэмт хэргийн учир шалтгааныг тогтоохыг оролдож байна.