Оросын либерал ардчилсан нам өнөөдөр 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойг тохиолдуулан намын 22-р их хурлыг хуралдуулж байна. Их хурал 2 хоног үргэлжилнэ. Өнөөдөр төлөөлөгчид ЛАН-ын дарга Владимир Жириновскийн илтгэл болон төлөөлөгчдийн үгийг сонсох болно. Эхний өдрийн хуралдаан «Орос орны төлөө 20 жил» гэдэг шинэ киног үзүүлснээр өндөрлөнө. Даваа гаригт ЛАН-ын тэргүүнийг сонгоно. Энэ суудлаасаа татгалзах бодолгүй байна гэж Жириновский урьд нь мэдэгдсэн билээ.