Саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуулд Абхазийн одоогийн ерөнхийлөгч Сергей Багапш яллаа. Энэ тухай орон нутгийн сонгуулын хорооны дарга мэдэгдлээ. Түүний хэлснээр Багапш сонгочдын 59 гаруй хувийн санал аваад байна. Энэ хувь сонгуулын 1-р шатанд ялалт байгуулахад хангалттай билээ. 21-н улсын 100 гаруй төлөөлөгч ажигласан сонгуул зөрчилгүй, сонгогчид идэвхитэй оролцсон байдалд боллоо гэж Оросын ажиглагчид мэдэгдлээ. Абхазийн төрийн тэргүүний суудлын төлөө 5-н хүн өрсөлдсөн юм. Багапшийн гол өрсөлдөгч Рауль Хаджимба сонгуул их зөрчилтэй болсон гээд тооллогын талаар заргалдана гэж мэдэгдлээ. Абхаз улс нь Гүржийн автономт БН улс байсан бөгөөд ЗХУ тарснаас хойш Тбилисийн мэдлээс гарсан юм. Кавказийн өөр нэг БН улс Өмнөд Осетын эсрэг 2008 онд Гурж улс түрэмгийлэл үйлдсний дараа Орос улс тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.