Владимир мужийн Суздал хотод «Щурово городище» нэртэй музей задгай газар нээгдлээ.Энэ музейг оросын дундад зууны үед зориулжээ. Музей үзмэрийн ихэнх хэсгийг Павел Лунгиний «Царь» киноны тайз засалтын хэсгүүд эзлэж байна. Энэ киноны талбар дээр тэр үеийн байшин барилга, ахуйн зүйлүүдийг сэргээн засварласан юм. Дундад зууний үеийн Орос орны хүмүүсийн сэргээн засварласан хувцас хунар, зэвсэг, ахуйн эд хэрэгсэлийг тэнд үзэж болно. Мөн амьд малтай малын хашаа хороо байна. Энэ музейн анхны үзэгчид нь владимирын сургуулийн сурагчид болно.