2014 онд Сочи хотод болох Олимпын бүх объектод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохиолдож болох бүх саад тотгорыг Орос улс арилгана. Бямба гаригт Москвад олон улсын параолимпын өдрийг тэмдэглэх баярын хүлээн авалтанд оролцохдоо еренхийлегч Д.Медведев тэмдэглэлээ. Хүлээн авалтанд үндсний спортын холбооны төлөөлөгчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бусад байгуулагууд мөн оросын алдартай тамирчдыг урьсан байна. Сочи хотод болох параолимпын наадам бидний ухамсарт шингэсэн буруу ойлголтыг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалсан олон улсын конвенцд заасан үнэ цэнэтэй зүйлтэй нийцнэ гэдэгт би итгэж байна гэж Д.Медведев хэлсэн байна. Оросын параолимпчууд нэг биш удаа өндөр ур чадвараа харуулсаныг ерөнхийлөгч тэмдэглээд цааш нь хэлэхдээ:
Манай параолимпчуудын гаргаж байгаа эр зориг, хувийн үлгэр жишээ, сэтгэлийн хатан зориг нь хүмүүсийг урамшуулж, ийм хүмүүсийн спортоор хичээллэх урам зоригийг сэргээж байна. Янз бүрийн хүмүүсийн эрүүл аж төрөх ёс, тахир дутуу хүмүүсийн спортын амжилт сурталчилахад чиглэгдсэн Олон улсын параолимпын хорооны санал санаачлага, шинэ зорилго болон параолимпын уламжлалыг Орос улс дэмжиж ч байсан дэмжих ч болно гэж ерөнхийлөгч хэллээ. Орос улсад 2020 он хүртэл биен тамир спортыг дэмжин хөгжүүлэх тусгай стратегийг боловсруулсан гэдгийг төрийн тэргүүн санууллаа. Түүнд хегжлийн бэрхшээлтэй хүмүүст онцгой анхаарал хандуулсан юм. Энэ стратег улс оронд параолимпын спортыг нийтийг хамарсан шинжтэй болгоно гэж Д.Медведев үзэж байна. Москвад энэ хүлээн авалтанд оролцсон Олон улсын параолимпын хорооны ерөнхийлөгч Филипп Кравен, Орос улсын удирдлагын, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан спортыг хөгжүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг өндөр үнэллээ. Ерөнхийлөгч Д.Медведев болон засгийн газрын гишүүдэд хандаж тэрээр «үүний төлөө та бүхэнд маш их баярлалаа» гэж хэллээ.