«Доголон гүү» шөнийн клубт амь үрэгдсэн хүмүүст зориулж өнөөдөр эмэгнэлт үйл явдлаас хойшх 9 дэх өдөр нь Пермийн бүх сүм хийдүүдэд буян үйлдэж байна. Сүүлийн үеийн мэдээгээр 146-н хүн амь насаа алдаж, 84-н хүн эмнэлэгт байна. Байранд хэрэглэх ёсгүй байсан салют бууддаг төхөөрөмжийг хэргэлснээс болж энэ эмэгнэлт явдал болсон билээ. Түймэр гаргасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж клубын 3-н удирдагч, салют бууддаг төхөөрөмж байрлуулсан хувиараа үйлдвэрлэл эрхлэгч нэг хүнийг баривчлаад байна. Орос орон даяар зугаа цэнгээний бүх газруудад шалгалт хийж байна. Москвад 50 гаруй шөнийн клубуудын үйл ажиллагааг зогсоохоор матераилууды нь шүүхэд шилжүүлээд байна.