Өмнөд Солонгосын KIA компан, энэ оны зун дампуурлаас болж зогссон байсан машин угсрах «Иж-Авто» заводтай хамтын ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж байна. Машины шинэ дэлгүүр үзэсгэлэн нээх үерээрээ тус компанийн орос дах төлөөлөгчийн газрын тэргүүн Хан Чан Кюн мэдэгдлээ. «Иж-Авто» заводын машин угсрах ажиллагаа шинэ он гарахаас өмнө эхлэнэ гэж үзэж байна. «Иж-Авто» компан үйлдвэрлэлийн бүрэн дамжлага явуулах том сайн талбайтай бөгөөд оросын зах зээл дээр нэрд гарсан Spectra, Sorento маркууд болон урьд нь энд үйлдвэрлэж байгаагүй нэг шинэ загварыг угсарна гэж Хан Чан Кюн мэдэгдсэн байна.