Хорватын ерөнхийлөгч Степан Месич, Москвад хоёр талын болон олон улсын асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдөр тэрээр оросын нийслэлд 2 өдрийн ажлын айлчлалаар ирж байгаа бөгөөд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин нартай уулзана. Тэрээр мөн ГХЯ-ны хүлээн авалтын байранд «Хорват 2000-2010 он, арван жилийн өөрчлөлт» гэсэн сэлдэвтэй лекц уншина. Энэ удаагийн айлчлал Степан Месичийн төрийн тэргүүний хувьд хийж байгаа сүүлчийн айлчлал. Түүний 2 дах таван жилийн мандатын хугацаа ирэх оны эхээр дуусаж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулын 1 дэх шат Хорватад 12-р сарын 27-нд болно.