ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар бямба гаригт СДЗ-ийн тухай шинэ гэрээг бэлтгэх асуудлыг утсаар хэлэлцлээ. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр хоёр орны төлөөлөгчдийн Женевт хийж байгаа ажил чиглэсэн зорилготой, маш эрчимтэй явагдаж байгаа тул хэлэлцээрийн явц нилээд идвэхитэй явагдаж байна гжэ хэлж болно гэж 2 ерөнхийлөгч тэмдэглэлээ. ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд, бүх асуудлаар хэлэлцээрийг эцэслэн шийдэх хүртэл идвэхитэй ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцлоо. ОХУ, АНУ-ын СДЗ-ийн тухай 1-р гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дууссан. Шинэ баримт бичиг цаашид хорогдуулах зэвсгийн чанар, тоо хэмжээг тодорхойлоод зогсохгүй зэвсэгт хяналт тавих шинэ механизмийг бий болгоно.