Сергей Дягилевийн “Оросын улирлууд” аялан тоглолтын 100 жилийн ойг Европт тэмдэглэх ажлын хүрээнд Парис хотын “Гарнье” дуурийн театрт дөрвөн цуврал бүжгийн жүжиг толилуулна. Бүжгэн жүжиг сонирхогчид бүжиг дэглээч Михаил Фокины “Петрушка”, “Сарнайн хий үзэгдэл”, мөн Вацлав Нижинскийн дэглэсэн “Фавна үд дундын амралт”, Леонид Масины дэглэсэн “Гурвалжин” зэрэг дэлхийн шилдэг бүтээлийг сонирхоно. Бүжиг дэглээч, зураач, хөгжимчин зэрэг 20-р зууны эхэн үеийн шилдэг уран бүтээлчид оролцсон тухайн зууны соёлын хамгийн сонирхолтой төслийн нэг Дягилевийн удирдсан аялан тоглолт байсан юм. “Оросын улирлууд” аялан тоглолтод оролцсон уран бүтээлчдийн авьяасыг өнөөдөр бараг давж гарах аргагүй гэж олон шүүмжлэгч үзэж байна. Үүний зэрэгцээ Мулен хотын театрын хувцасны музейд өнгөрсөн зууны эхэн үед францын хувцас загварын ертөнцөд жинхэнэ хувьсгал хийсэн Дягилевийн бүжигчдийн гоёмсог хувцасны үзэсгэлэн гарч байна.