Алла Пугачева “Зул сарын уулзалт” домогт хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Киев хотынхонтой уулзана. Оросын эстрадын нэрд гарсан дуучин, олон од дуучид оролцсон концерт Украины нийслэлийн спортын ордонд өнөөдөр болно. Түүх, шашны бүхэл бүтэн давхарга, славян үндэстний өлгий нутаг тул “Зул сарын уулзалт” концертоо Киев хотод тоглохоор шийдсэн гэж дуучин тэмдэглэсэн юм. Хөгжмийн баярын бүх тасалбар борложээ. Концертод Филипп Киркоров, Николай Басков, Кристина Орбакайте, София Ротару зэрэг нэрд гарсан дуучид оролцоно.