Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин, засгийн газрын тэргүүн, ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Вячеслав Молотов нарын цохсон захидалыг баасан гаригт Нью-Йоркийн Сотеби дуудлага худалдаагаар 12 мянга 500 доллароор худалдав. Өрнөдийн дуудлага худалдаанд Сталины баримт бичгийг ховор худалддаг ч, захидал дуудлага худалдаанд үнэ цэнэтэй, ховор эдийг 15-25 мянган доллароор худалдах үнэд хүрсэнгүй. 1940 оны 1-р сарын 8-нд бичгийн машинаар бичсэн энэ захидлыг БНМАУ-ын тэргүүн “нөхөр Х.Чойбалсанд” хаяглажээ. Захидалд Сталин, Молотов нар 30 мянган тонн хонины ноос, 8 мянган тонн тэмээний ноос, тус бүр 1000 тонн ямааны ноос, ноолуур бэлтгэхийг хүсч, хариуд нь ЗХУ-аас Монгол Улсад тусламж үзүүлэхээр амлажээ. ЗХУ Германтай хийх дайнд бэлтгэж, их хэмжээний ноос худалдан авах болсон тухай дуудлага худалдааны өмнө тайлбарласан байна. Энэ худалдаанд улс төрийн нэрд гарсан удирдагч Лев Троцкийн 1930 онд Берлины “Гранит” хэвлэлийн газар хэвлэсэн “Миний амьдрал” дурсамжийг худалджээ. Олон улсын коммунист хувьсгалын хөдөлгөөний идэвхтэн, марксизмын онолч, 1929 онд Улаан Армийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг түүнийг Сталины бодлогыг эсэргүүцсэн хэргээр ЗХУ-аас хөөсөн юм. Дотоод хэргийн ардын комиссариатын тагнуулч түүнийг Мексикт хөнөөсөн юм. Троцкийн дурсамжийг 4-6 мянган доллароор үнэлсэн ч, 3700 доллароор худалджээ.