Орос улсын Либерал ардчилсан нам байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Москва хотноо тус намын 22 дахь хурал эхэллээ. Намыг халаагүй удирдаж байгаа Владимир Жириновский хурлын эхний өдөр илтгэл тавина. Даваа гариг хүртэл үргэлжлэх хурлаар намын удирдах бүрэлдэхүүнийг сонгоно. Намын даргаар Владимир Жириновский дахин сонгогдоно гэдэгт эргэлзэх хүн цөөхөн байна. Түүнийг энэ албан тушаалаас өөрчлөх хүсэлтэй хүн байхгүй гэж В.Жириновский өчигдөр мэдэгджээ. Либерал ардчилсан нам Орос улсын парламентад суудалтай дөрвөн намын нэг юм. Сүүлийн үед тус намын нэр хүнд унаж байна. Төрийн Думын 2007 оны сонгуульд тус нам 8 орчим хувийн санал авч, сүүлийн 4 жилд дэмжигчдийнхээ 3 гаруй хувийг алджээ.