Дэлхийн ядуу орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум орчим доллар авна. Европын Холбооны удирдагчид Копенгаген хотноо холбогдох тохиролцоонд хүрчээ. Тус хотод цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурал болж байна. Ой модыг хамгаалах, усжуулах систем барих, шинэ төрлийн эрчим хүч ашиглах зэрэгт энэ мөнгийг ашиглана. Энэ мөнгө амьдрал дээр юуг ч үл өөрчлөх, дэндүү бага байна гэж хөгжиж байгаа орнууд мэдэгдсэн юм. Өнөөдөр хэлэлцүүлэг үргэлжилнэ. Өнгөрсөн даваа гаригт эхэлсэн энэ бага хуралд 193 орон оролцож байна. Энэ бага хурлаар 2012 онд Киотогийн протоколыг орлох цаг уурын шинэ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.