Оросын Лукойл компани Иракт нефть олборлох тендерт яллаа. Иракийн нефтийн сайд Хуссейн аль-Щахристанийн өнөөдөр мэдэгдсэнээр Оросын Лукойл компани болон Норвегийн СтатойлГидро хамтарсан компани Иракийн өмнөд хэсгийн Баруун Курна-2 орд газар боловсруулах гэрээ байгуулахаар болжээ. Хамтарсан компани өдөрт 1,8 сая баррель “хар алт” олборлохоор төлөвлөж байна. Баруун Курна хараахан боловсруулаагүй дэлхийн томоохон нефтийн ордуудын нэг юм. Энэ орд газрын танадсан нөөц бараг 13 сая баррель нефть байна. Хамтарсан компанийн 85 хувийг эзэмшдэг Лукойл компанитай Малайзийн Петронас, Бритиш Петролиум болон Хятадын Си-Эн-Пи-Си компанийн нэгдэл, мөн Францын Тоталь компанийн охин компани өрсөлджээ.