0Москва хотод өнөөдөр хамгийн том рублийг танилцуулна. Орон нутгийн дархчууд 1,5 метр өндөр, 150 кг жинтэй зоосыг Орос улсын нийслэлд бэлэглэлээ. Тэд зоосоо “дэлхийн хамгийн хатуу рубль” гэж нэрлэсэн байна. Өнөөдөр үндсэн хуулийн өдрөөр “аварга рублийг” Хувьсгалын талбайд тавина. “Оросын өвөл” жил тутмын зул сарын наадмын хүрээнд энэ ёслол болж байна. Наадмыг зохион байгуулагчид гахайлтай мөсөн баримал, аварга чихэр зэргээр Москва хотынхны нүдийг хужирлана. Үүнээс гадна ардын гар урлалын эдлэлийн үзэсгэлэнгээс шинэ жилийн ер бусын бэлэг авч, ардын урлагийн тоглолт, циркийн үзүүлбэрийг сонирхох боломжтой. Наадам 1-р сарын 19 хүртэл үргэлжилнэ.