Орос улсад өнөөдөр Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна. Яг 16 жилийн тэртээ 1993 оны 12-р сарын 13-нд бүх нийтийн санал хураалтаар Үндсэн хуулийг сайшаасан билээ. Тэр үед оросын хүн амын 60 гаруй хувь нь Үндсэн хуулийг батлахыг дэмжсэн байна. Энэ өдрийг баярын өдөр хэмээн тэмдэглэхээ болиод 5 жил болж байгаа ч, ач холбогдлоо алдаагүй. Үндсэн хуулийг баталсан энэ өдөр Оросын төр засгийн хөгжлийн шинэ шатны эхлэлийн цэг болсон гэж үздэг. Бүр зөвлөлтийн үеийн өмнөх баримт бичгээс одоо үйлчилж байгаа Үндсэн хууль нь иргэний эрх, эрх чөлөөг тэргүүн зэрэгт тавьснаар ялгардаг. Үндсэн хуулийн баталгаа болох Орос улсад ардчиллыг бэхжүүлэхэд боломжтой бүхнийг хийнэ гэж ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдсэн юм.