Дэлхийн хэмжээнд А/Н1N1 вирусээр нас барсан хүний тоо долоо хоногт 800-аар нэмэгдэж, 9596 боллоо. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ баасан гаригт нийтэлсэн тайланд энэ тухай дурджээ. Мөн тайланд шинэ төрлийн томуугийн лабораторид баталсан тохиолдол бүрийг тусад нь тоолуулахаас хэд хэдэн орон татгалзсан тухай тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан тус байгууллага дэлхийд энэ томуу туссан хүмүүсийн тоог нийтлэхээ болихоор шийджээ. ДЭМБ-ын мэдээгээр хойд Америк, мөн баруун, хойд, зүүн Европын зарим хэсэгт вирус идэвхжиж, оргилд хүрчээ. Орос улсад шинэ томуугийн вирус одоогоор идэвхтэй байгаа ч, энэ удахгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.