Буриадын нийслэл Улан-Үд хотноо өнөөдөр “Гурван даваа” буриад дууны телевизийн олон улсын уралдаан эхэллээ. Орос, Хятад, Монголын телевизийн компани хамтран энэ уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанд 20 гаруй уран бүтээлч ардын болон эстрдын дуу гэсэн 2 төрөлд өрсөлдөж байна. Зохион байгуулагч гурван орны телевизээр уралдааныг дамжуулна. Наадам 12-р сарын 14 хүртэл үргэлжилнэ. Буриадын эстрадын дуу 1990-ээд оны сүүлчээс эрчимтэй хөгжиж, “од” мэргэжлийн дуучдын хүрээ бий болжээ. Одоогоор тус бүгд найрамдах улсын нэг дуучин орос даяар нэрд гарчээ. “Премьер-министр” хамтлагийн дуучин Амархүүгийн Борхүү “Ардын дуучин-3” телевизийн төсөлд түрүүлсэн юм.