0Орос улс 12-р сарын 12-нд Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна. Арван зургаан жилийн тэртээ бүх нийтийн санал хураалтаар сайшаасан үндсэн хууль нь оросын төр засгийн хөгжлийн шинэ шатны эхлэлийн цэг болсон юм. Одоогийн үндсэн хуулиар иргэний эрх, эрх чөлөөг дээдэлж, хувийн өмчийг хамгаалахаар тунхагласан нь зөвлөлтийн үеийн, өмнөх үндсэн хуулиудаас ялгардаг. Энэ үндсэн хуулийг батлах хүртэл үйлчилж байсан үндсэн хуулиудаар шинэ ардчилсан Орос улсын хөгжлийн ашиг сонирхолыг хангах аргагүй байсан. Асар их бэрхшээл, саадыг давж шинэ үндсэн хуулийг баталсан гэж үндсэн хуулийн төслийг боловсруулагчдын нэг, профессор Виктор Шейнис ярьж байна: “Мэдээж хэрэг шинэ үндсэн хууль шаардлагатай байсан. Тэр үед зөвлөлтийн үндсэн хууль үйлчилж байсан. Нэг үндсэн хуулийг нөгөөгөөр солих буюу шинэ Үндсэн хуулийг батлахын тулд парламент хуучин үндсэн хуулийг байнга засч, өөрчилж байв. Хуучин үндсэн хуулийг их өөрчилсөн. Үүнийг өөдсөөр хийсэн хөнжилтэй зүйрлэж болно. Үндсэн хууль дотоод зөрчилтэй байлаа. Үүнд Ардын хурлын депутат ОХУ-ын эрхэд хамгаарах дурын асуудлыг шийдэх эрхтэй гэсэн зүйл байв. Ийм үндсэн хуультай цаашид орших аргагүй байсан. Өөрчилсөн, мөн дахин өөрчилсөн Үндсэн хуулийг эсэргүүцэж байсан янз бүрийн байр суурьтай талууд дурын байр суурийн баталгаа гаргаж байлаа.” 1993 онд баталсан Үндсэн хуульд дутагдал бий хэмээн зарим шинжээч хэлдэг. Тухайлбал ерөнхийлөгчийн засаглалын талаарх тэнцэвргүй байдал учир дутагдалтай хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Орос улсын дээд засаглалд манлайлагч хүн байх ёстой, ийм чанартай хүн улс орныг удирдах учиртай гэж Үндсэн хуулийг дэмжигчид үзэж байна. 1993 оны Үндсэн хуулийн ерөнхийлөгчийн засаглалын талаарх дээрх шүүмжлэл хэт дэгсдүүлсэн гэж Виктор Шейнис үзэж байна. “Орос улсын үндсэн хууль хэт ерөнхийлөгчийн шинжтэй гэж өнөө үед ярьж байгаа хүмүүс ерөнхийлөгч Борис Ельцины нэрийн өмнөөс 1993 оны 4-р сарын эцэст үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг харна уу гэж зөвлөх байна. Парламент, шүүх зэрэг засаглалын бусад мөчирт ямар ч орон зай олгоогүй хэт ерөнхийлөгчийн үндсэн хууль гэж үүнийг л хэлнэ.” Жилийн өмнөхөн Оросын шинэ түүхэнд ОХУ-ын үндсэн хуульд анх удаа өөрчлөлт орууллаа. Ерөнхийлөгч болон Төрийн Думын бүрэн эрхийн хугацааг тус бүр 6 болон 5 жил хүртэл нэмлээ. Ерөнхийлөгч Д.Медведев ийм өөрчлөлт оруулахыг санаачилсан юм. Одоогийн үндсэн хуульд сүүлчийн удаа өөрчлөлт оруулж байгаа хэрэг биш бололтой. Энэхүү баримт бичиг хурдан өөрчлөгдөж байгаа орчин үеийн ертөнцийн бодит байдалд ямагт нийцэж байх ёстой. Үндсэн хуулийн суурь хэсгийг үл хөндөх засвар хэлбэрээр өөрчлөлт оруулна гэж олон шинжээч үзэж байна. Үндсэн хуулийн эхийг ойрын 20 жил эрс өөрчлөх хэрэггүй гэж оросын хүн амын олонх нь үзэж байгаа тухай бүх нийтийн санаа бодлыг судлах ВЦИОМ төвийн санал асуулгаас тодорхой байна. Үндсэн хуульд ямар ч засвар оруулах нь таагүй үр дагавар дагуулж, төр засаг цаашид өөртөө ашигтайгаар баримт бичгийг засварлахыг эрмэлзэх тул Орос улсын үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэдэгт нэрд гарсан өмгөөлөгч Сергей Антонов, мөн Игорь Трунов нар санал нэг байна. Тэд Оросын Үндсэн хуулийг өөрчилбөл аюултай, ариун баримт бичиг гэж үзэж байна. Бодит амьдралыг Үндсэн хуульд тунхагласан үзэл санаанд нийцүүлэх шаардлагатай гэдэгт Москва хотын Өмгөөлөгчдийн танхимын тэргүүн Генри Резник итгэлтэй байна. Орчин үеийн Үндсэн хууль далайцтай байгаа тул Үндсэн хуулийг бус бидний аж байдлыг өөрчлөх хэрэгтэй гэж Москва хотын Өмгөөлөгчдийн тэнхимын тэргүүн үзэж байна.