Оросын нэрд гарсан тамирчин Елена Исинбаева, мөн Москвагийн нэгэн сургуулийн биеийн тамирын багш Александр Корнеев нар пүрэв гаригт Канадын Монтреал хотын гудамжаар 2010 оны өвлийн олимпийн наадмын бамбарыг авч явлаа. Олимпийн бамбарыг буухиагаар авч явсан түүхэнд энэ удаа хамгийн хол зайд буюу 45 мянган км замд олимпийн бамбарыг авч явж байна. Олимпийн бамбарыг барьж явахад, бахдалтай байсан гэж тулгууртай үсрэлтээр дэлхийн дээд амжилт тогтоосон тамирчин Елена Исинбаева мэдэгдэв. Энэ бамбарын галаар Ванкуверт болох өвлийн олимпийн наадмын галыг асаана. Тэрээр ирэх жил болох өвлийн олимпийн наадамд оролцох Оросын шигшээ баг тамирчдад амжилт хүсчээ.