“Оросын сан” монголын төрийн бус байгууллагаас монгол хэлээр эрхэлэн гаргадаг “Умард хөрш” сэтгүүлийн 11 дэх дугаарын ээлжит тоймыг эрхэм сонсогч та бүхэнд хүргэе. Сэтгүүлийн энэ дугаар саяхан хэвлэгдэж, сонин борлуулах цэгээр борлуулж байна. “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакц, мөн тус сэтгүүлийн редакц тохиролцсоны дагуу сэтгүүлийн дугаар бүрийн тоймыг манай радиогийн эфирээр тогтмол дамжуулж байна. Тус сэтгүүлийн хариуцлагатай редактор П.Шагдарын тоймлон танилцуулах “Умард хөрш” сэтгүүлийн 11 дэх дугаарт гарсан нийтлэл эрхэм сонсогч та бүхний сонирхолыг татаж, алсдаа та бүхэн сэтгүүлийн байнгын уншигч болно гэдэгт найдаж байна. “Умард хөрш” сэтгүүл Орос орон, оросын ард түмэн, мөн орос-монголын харилцааны талаар өгүүлдэг Монголд хэвлэгдэж байгаа цорын ганц сэтгүүл болохыг сануулъяа. “Умард хөрш” сэтгүүлийн 11 дэх дугаарын тоймыг хүргэлээ.
<сонсох>