Дэлхийн хамгийн том “Нептун” гүний усны ертөнцийг ажиглах автомат аппарат Канадын Ванкувер арлаас баруун зүгт 300 километрт ажиллаж байна. Мэдээллийг интернетэд тавьж байгаа тухай судалгааны хөтөлбөрийн дарга Рик Томсон уламжлав. Тэнгисийн орчныг ажиглах аппаратыг далайн 100 метрээс 2 гаруй км-ийн гүнд, 13 тонн 5 чингэлэгт суурилуулжээ. Бүгдийг кабель утсаар холбожээ. Эрэдэмтэд гэрэл зургийн камер, алсаас удирддаг хэрэгслээр гүнийн усны ертөнцийг анх удаа судлах гэж байна. Лаборатори 25 жилийн турш эрдэм шинжилгээний мэдээлэл цуглуулах боломжтой.