Их Британи-Голландын “Роял Датч Шелл” компани, мөн түүний түнш Малайзийн “Петронас” компани Иракийн өмнөд хэсгийн Мажун нефтийн томоохон орд газрыг боловсруулах эрхтэй боллоо. Иракт зарласан нефтийн орд газрыг боловсруулах  тендерт дээрх хоёр компани ялжээ. Иракийн Мажун, баруун Курна-2 гэх мэт 10 том орд газрыг боловсруулах эрх олгох тендер баасан гаригт эхэлж, хоёр хоног үргэлжилнэ. “Эксон Мобил”, “Роял Датч Шелл”, “Чеврон”, “Тотал” зэрэг янз бүрийн орны нефтийн 44 компани тендерт оролцож байна. Оросын “Лукойл”, “Роснефть”, “Сибнефть” зэрэг компани тендерт оролцож байна. Ирак нефтийн ордын хэмжээгээр Саудын Арави, Ираны дараа дэлхийд гуравдугаар байрт ордог.