Орос, АНУ ирэх долоо хоногт Женев хотноо стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж Гадаад хэргийн яам Москва хотод мэдэгдэв. 1991 онд гарын үсэг зурсан хуучин гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дууссан юм. Талууд тасралтгүй зөвлөлдөж байгаа ч, цөмийн зэвсгийн чанар, цаашид хэдий хэмжээгээр хоргдуулах, хяналт, шалгалтын механизмыг тодорхойлох шинэ баримт бичигт хараахан гарын үсэг зураагүй байна. Яриа хэлэлцээ энэ жил дуусах ёстой гэж Москва, Вашингтон нэг бус удаа тэмдэглэсэн юм. “Ведомости” сонины мэдээгээр европын нэг орны нийслэлд 12-р сарын 18 эсвэл 19-нд Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах шинэ хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар 12-р сарын 18-нд Копенгаген хотноо болж байгаа цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцоно.