Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев удаан тунгаан бодсоны эцэст Дэлхийн цаг уурын форумд оролцохоор шийдлээ. Тэрээр 12-р сарын 17-18-нд цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурлын хүрээнд төр засгийн тэргүүн нартай уулзана. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Хүрээний конвенцид оролцогч орны бага хурал 12-р сарын 8-нд Копенгаген хотод эхэлсэн. Бага хуралд оролцогчид үйлчлэх хугацаа нь 2012 онд дуусах Киотогийн протоколыг орлох олон улсын шинэ хэлэлцээр байгуулах зарчмын тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байна. Данийн нийслэлд болж байгаа яриа хэлэлцээ нэг ёсондоо шууд “илбэдүүлсэн тойрогт” орчихлоо. Хөгжиж байгаа, мөн хөгжингүй орнуудын хооронд үл шийдэгдэх зөрчил гарлаа. Хөгжиж байгаа орнууд агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг ямар нэг байдлаар хязгаарлах үүргээс өөрсдийг нь чөлөөлж буй Киотогийн протоколын үйлчлэх хугацааг юуны түрүүнд сунгахыг хүсч байна. Үүнээс гадна тэд энэ асуудлыг шийдэхэд жил тутам олон арван тэрбум долларын санхүү болон технологийн тусламж авахыг эрмэлзэж байна. Хөгжингүй орнууд зууны тэртээ үйлвэржих үйл явц, мөн колончлолын дүнд сайн сайхан аж байдалтай болсон гэсэн гол сонирхолоос үүдэн тэд ийм байр суурьтай байна. Тэгээд ч хөгжиж байгаа орнууд бараг саяхнаас агаар мандалд хүлэмжийн хий цацах болсон. Сүүлийн жилүүдэд “шинэ эдийн засаг”-тай улс голдуу агаар мандалд хүлэмжийн хий цацаж байгаа тул цаг уурын ирээдүйн хэлэлцээрт оролцогч бүх улс хүлэмжийн хийг ижил хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй гэж Орос улс зэрэг хөгжингүй орнууд үзэж байна. Үүний зэрэгцээ тэд хөгжиж байгаа орнуудад үндэсний эдийн засгаа байгаль орчинд аль болох ээлтэй болгоход туслахаас татгалзаагүй. Ямартаа ч Киотогийн протоколыг орлох шинэ баримт бичгийг Копенгаген хотод болж байгаа бага хурлаар батлахгүй гэдэгт олонх ажиглагч санал нэг байна. Талууд 2010 оны цаг уурын яриа хэлэлцээний үйл явцыг тодорхойлох улс төрийн хэлэлцээрээр үйл ажиллагаагаа хязгаалаж магадгүй байна. Москва ч мөн ийм байр суурьтай байгаа тухай Орос улсын Гадаад хэргийн яамын албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко пүрэв гаригт болсон бага хурлын үеэр мэдэгдэв.  Копенгаген хотод болж байгаа бага хуралд оролцогчид цаашдын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тохиролцож, ирээдүйд болох яриа хэлэлцээг урагшлуулах тодорхой алхамыг урьдаас тодорхойлох төлөвтэй. Энэ тохиолдолд бага хурлыг даргалж байгаа улс Данийн санал болгосоноор улс төрийн хувьд үүрэг хүлээсэн шийдвэр тухайлбал цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын Хүрээний конвенцийг батлах нь магадгүй амжилтанд хүрэх хувилбар байж болох юм. Конвенцийг баталбал тулгамдсан гол асуудлыг шийдэж, 2010 онд тодорхой үүрэг, үүнийг хэрэгжүүлэх журам, мехнизмыг боловсруулах арга замыг нээнэ. Копенгаген хотод болж багаа бага хуралд оролцогчид “илбэдүүлсэн тойргийг” тасдаж, бага хурлын сүүлчийн өдрүүдэд болох сайд нарын, дараа нь төр, засгийн тэргүүн нарын уулзалтын ажилд тус болж магадгүй хэмээн найдаж байна. Бага хурлын үйл ажиллагаа зөрчил маргааны тойргийг цахилгаан мэт улс төрийн хүчтэй түлхэцээр тасдах тэр зурваст ирээд байна. Тиймээс Д.Медведев, Барак Обама нарын араас БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябао дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бололтой.