0Европын Холбооны орнууд хүлэмжийн хийг 30 хувиар бууруулах үүрэг хүлээхэд бэлэн байна. Гэхдээ дэлхийн хөгжингүй бусад орон мөн ийм үүрэг хүлээсэн тохиолдолд тэд хүлэмжийн хийг дээрх хэмжээгээр бууруулахад бэлэн байна. Европын Холбоог даргалж байгаа Шведийн ерөнхий сайд Фредерик Рейнфельдт пүрэв гаригт энэ тухай мэдэгдэв. “Энэ санал хэвээр үлдсэн” гэж Европын Холбооны 27 орны удирдагч пүрэв гаригт Брюссель хотноо оройн зоог барьсны дараа ийнхүү мэдэгдсэн юм. Рейнфельдт Данийн Копенгаген хотод болж байгаа НҮБ-ын цаг уурын бага хурлаар тохиролцоонд хүрэхийг хөгжингүй орнуудад уриаллаа. Энэ бага хуралд оролцогчид үйлчлэх хугацаа нь 2012 онд дуусах Киотогийн протоклыг орлох олон улсын шинэ гэрээ байгуулах талаар зарчмын тохиролцоонд хүрнэ. Европын Холбоо урьд нэг талын журмаар 2020 онд хүлэмжийн хийг 1990 оныхоос 20 хувиар бууруулах, мөн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд манлайлах үүрэг хүлээсэн юм.