БНАСАУ цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнд буцаж орсныг Москва сайшаалаа. Хэрэв энэ тухай мэдэгдэл батлагдвал зөв чиглэлд хийж буй зөв алхам байна гэж Орос улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Пхеньян 4-р сард гарсан яриа хэлэлцээнд эргээд оролцох бодолтой байгаа нь пүрэв гаригт тодорхой болсон. Умард Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуорт БНАСАУ-д айлчилсны дараа өрнөдийн хэвлэлд энэ тухай мэдээлжээ. Өнгөрсөн оны 12-р сард бараг тасалдсан гэж хэлж болох зургаан талын яриа хэлэлцээнд хоёр Солонгос, АНУ, Орос улс, Хятад, Япон улс оролцдог юм.