Орос, Белорус улс Холбооны улс байгуулах тухай Гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойг тохиолдуулан Тунхаглал баталлаа. Холбооны улсын эдийн засгийн суурийг цаашид бэхжүүлэх нь Орос, Белорус улсын хамтын ажиллагааны тэргүүн зэргийн зорилтын нэг бөгөөд үүнд тулгуурлан гэрээнд заасан улс төрийн бүтцийн механизмыг бүрдүүлж, сайжруулна гэж тунхаглалд заажээ. Хоёр тал Эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн болохоо илэрхийллээ. Холбооны улсын Төрийн дээд зөвлөлийн хурлын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэлэхдээ, Холбооны улс байгуулах тухай Гэрээнд гарын үсэг зурснаас хойш 10 жилийн хугацаанд Орос, Белорус улс дэмий хоосон суусангүй. Зарим асуудалд бидний хүссэнээр хурдан ахиц гараагүй ч, бидний интеграцчилах эрмэлзлэлийг Гэрээнд бүрэн тусгасан гэж Д.Медведев хэллээ. Москва, Минск 10 жилийн тэртээ Холбооны улс байгуулах тухай гэрээ байгуулж, хуучин зөвлөлтийн орон зайд интеграцчлах үйл явцыг урагшлуулахад үлгэр болсон. Энэ гэрээ байгаагүй бол Орос, Белорус, Казахстан улс Гаалийн Холбоо байгуулах аргагүй гэж Лукашенко хэллээ.