Оросын цэргүүд 15 жилийн тэртээ 1994 оны 12-р сарын 11-нд Чечений бүгд найрамдах улсын засаг захиргааны хилээр нэвтэрсэн юм. Үндсэн хуульд заасан хэв журам тогтоох зорилгоор Чечений анхны кампанит ажил эхэлсэн байна. Чечений удирдлага ЗСБНХУ болон ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон улс байгуулах тухай зарласны дараа 1991 оны намраас зэвсэгт мөргөлдөөн дэгджээ. Чеченьд хоёр жилийн турш байлдааны ажиллагаа үргэлжилсэн юм. Албан ёсны мэдээгээр Чечений эхний дайнд холбооны хүчний 4103 хүн амь насаа алдаж, 1906 хүн сураггүй болж, 19794 хүн шархаджээ. Хасавюртовын хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Чечень үнэн хэрэгтээ бие даасан улс болсон юм.  Төвлөрсөн бодит засаглал байхгүйгээс Чеченьд шариатын хууль нэвтэрсэнд олон жилийн турш Орос улсын хувьд хөндүүр сэдэв байлаа. Шамиль Басаев болон араб Хаттаб нарын цэрэг 1999 оны намар Дагестанд цөмөрсний дараа Чечений хоёр дахь дайн эхэлсэн юм. Тус бүгд найрамдах улсад тогтоосон  терроризмын эсрэг ажиллагааны горим бараг 10 жил үргэлжилж, дөнгөж энэ оны 4-р сарын 16-нд үүнийг цуцаллаа. Хоёр дахь кампанит ажлын үеэр зэвсэгт этгээдүүдийн бараг бүх удирдагчид үрэгджээ. Зэвсэгт этгээдүүдийн отрядад дайтаж байсан ч, гэмт хэрэг үйлдээгүй чеченчүүдийг өршөөсөн байна. Тус бүгд найрамдах улсын эдийн засгийг сэргээхэд үлэмж хөрөнгө хуваарилжээ.