ОХУ-ын ерөнхий сайд В.Путин “Невский экспресс” галт тэрэг осолдоход, мөн Пермь хотын “Доголон морь” клубт түймэр гарах үеэр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэх тухай захирамжид гарын үсэг зурав. Засгийн газрын тэргүүнийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнөөдөр энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдлээ. Москва-Санкт-Петербург чиглэлийн “Невский экспресс” хурдны галт тэрэг 11-р сарын 27-нд осолдож, хүний амь эрсдсэн юм. Пермь хотын “Доголон морь” шөнийн клубт 12-р сарын 5-нд түймэр гарах үеэр 140 гаруй  хүн амь насаа алдаж, 90 гаруй хүн эмнэлэгт байна. Түймрийн улмаас 59 хүүхэд бүтэн, эсвэл хагас өнчирчээ.