Интернетийн оросын сегмент рунетэд “Хүүхдэд аюулгүй интернет!” нийгмийн сурталчилгааны Бүх оросын уралдаан эхэллээ. Нийгмийн сурталчилгаагаар хүүхэд, залуучуудад аюулгүй, сонирхолтой, үр өгөөжтэй интернетийн орон зай бүрдүүлэхэд олон нийтийн анхаарлыг татах бодолтой байна. Орос улсад зарласан “Аюулгүй интернетийн жил-2009” уралдааны хүрээнд энэ уралдааныг зохион байгуулж байна. Саяхан зөвхөн мэргэжлийн хүрээнийхэн мэддэг байсан мэдээлэл харилцаа холбооны технологи орчин үеийн хүний амьдралын хэв маягийг эрчимтэй өөрчилж байна. Нийгмийн бүтээлч сэтгэлгээтэй хүүхэд, залуус шинэ технологид хурдан даддаг. Тэд компьютерийг төвөггүй ашиглаж байна. Мессенжрээр өөр хоорондоо ярилцаж, дурын мэдээллийг флэшкинд хуулж, интернетээс шинэ кино үзэх зэргийг тэд хурууны үзүүрээр хийнэ. Статистик тоо баримтаас үзэхэд Оросын хүүхэд, залуусын тал орчим хувь нь өдөрт 3 цаг интернет ашигладаг бол оросын 10 сурагч бүрийн нэг нь өдөрт 5-10 цаг интернет ашигладаг буюу бараг интернет ертөнцөд “аж төрдөг” гэж хэлж болно. Үүний зэрэгцээ оросын 10 хүүхэд тутмын есөд нь интернет ашиглах боломж бүрджээ. Бага балчир тул өсч өндийж багаа үе интернетийн далд, гарцаагүй аюул заналыг зохих ёсоор үнэлж чадахгүй байна. “Хүүхдэд аюулгүй интернет” уралдаанаар интернетийн үнэн мөнийг залуу хэрэглэгчдэд таниулах сайхан боломж бүрдэж байна гэж уралдааныг санаачилсан Интернетийн хөгжлийн сангийн захирал Галина Солдатова “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэлсэн юм. Уран бүтээлийн энэ уралдаанд хүүхэд, залуус оролцох боломжтой. Энэ их чухал. 
Энэ Аюулгүй Интернетийн жилийн хүрээнд манай уралдааны үйл ажиллагааны үргэлжлэл юм. “Хүүхэд, залууст илүү үр өгөөжтэй, эерэг, танин мэдэхүйн агуулгатай эхийг Интернетэд тавих” уриатай бас нэг уралдааныг дуусгаад дараагийн уралдаанаа зарлаж байна. Бид дүрс бичлэг болон плакат хэлбэрээр Бүх оросын нийгмийн сурталчилгааны уралдаан зарласан. Найруулагч, дизайнер, уран бүтээлийн баг, энэ чиглэлээр суралцдаг оюутнууд, нийгмийн чиглэлээр зар сурталчилгаа хийдэг агентлагийн төлөөлөгчдийг энэ уралдаанд оролцохыг урьж байна. Интернетийн зонхилох хэрэглэгч болох илүү бүтээлч, идэвхтэй хэсэг уралдаанд оролцоно гэдэгт бид найдаж байна. Уралдаанаас интернетийн эрсдэл, аюул заналын талаар мэдээлэл хүргэх үр нөлөөтэй хэрэгсэлтэй болно гэж бид их найдаж байна. Интернет уралдаан Mail.ru-Видео@Mail.Ru /http://video.mail.ru/ мөн Фото@Mail.Ru /http://foto.mail.ru/ шуудангийн нэрд гарсан хоёр порталд нэгэн зэрэг эхэлнэ. Эхний порталын хүрээнд дүрс бичлэгийн бүтээл, хоёр дахь порталын хүрээнд плакат хүлээж авах юм. Уралдааны бүтээлийг 2010 оны 1-р сарын 15 хүртэл хүлээж авна. Сонирхогч болон мэргэжлийн хүмүүс уралдааны янз бүрийн ангилалд өрсөлдөж байна. Онлайн нээлттэй санал хураалтаар хэрэглэгчид өөрсдөө сонирхогчдын шилдэг бүтээлийг шалгаруулна. Мэргэжлийн хүмүүсийн бүтээлийг шүүгчид үнэлнэ. Уралдааны эцсийн дүнг 2010 оны 2-р сарын 9-нд Орос улсад Аюулгүй интернетийн олон улсын өдөр танилцуулна. Уралдаанд түрүүлсэн хүмүүст үнэ цэнэтэй бэлэг гардуулж, шилдэг сурталчилгааг оросын телевизээр дамжуулна.