0Орос улсад 2011 оны парламентын сонгуулийг сансрын технологи ашиглан явуулна. Сонгуулийн төв комиссийн тэргүүн Владимир Чуров болон “Роскосмос” компанийн дарга Анатолий Перминов нар энэ салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурав. “Элч” хиймэл дагуулын системийн хүлээн авагчийг сонгуулийн хэсэгт суурилуулна. Үүний тусламжтайгаар дурын мэдээллийг агшин зуур дамжуулах боломжтой. Үүнээс гадна Сонгуулийн төв комиссийн автомашины бүх паркийг орос улсад үйлдвэрлэсэн ГЛОНАСС навигацийн системийн цамхагаар тоноглоно. Үүгээр саналын хуудас авч яваа машины хөдөлгөөнийг ажиглана. Энэ хоёр системийг энэ оны 10-р сард болсон бүс нутгийн сонгуульд туршжээ. Системүүд сайн ажилласан гэж Чуров хэлсэн байна. Роскосмос болон Сонгуулийн төв комиссийн хооронд байгуулсан гэрээ оросын сансрын технологийг хөгжүүлэхэд бас нэг түлхэц болж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, ажлын шинэ байр бий болгоно гэж Холбооны сансрын агентлагийн тэргүүн Анатолия Перминов тэмдэглэв.