0Орос улс Лондоны клубт төлөх өрөө оны эцэст барагдуулах бодолтой байна гэж Сангийн дэд сайд Дмитрий Панкин мэдэгдэв. Тэрээр Москва хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа хуучин ЗХУ-ын арилжааны өрийг энэ оны эцэст мөн барагдуулах тухай уламжлав. Лондоны клуб дэлхийн тэргүүлэх орны зээл олгогч арилжааны банкуудыг нэгтгэдэг. Орос улсын Лондоны клубт төлөх өр хуучин ЗХУ-ын үед авсан зээл, мөн Внешэкономбанкийн улсаас баталгаатай зээлээс бүрдэж байна.