Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын Монгол дахь Буриадын бүгд найрамдах улсын байнгын төлөөлөгчийн газрын даргын албан тушаалд Жаргал Батуевыг томилох тушаалд гарын үсэг зурав. Жаргал Батуев ОХУ-ын тус бүс нутгийн Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байна. Жаргал Батуев 12-р сарын 31 хүртэл Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж, 1-р сарын 1-ээс Монгол улс дахь Буридын бүгд найрамдах улсын байнгын төлөөлөгчийн газрын даргаар ажиллана.