Орост  хүний эрхийн зөрчлийн гомдолд түлхүү анхаарах болжээ. Энэ нь нийгэмд бэрхшээлтэй асуудал ихэссэн бус хүний эрхийн асуудал эрхэлсэн байгууллагад хүн амын итгэх итгэл нэмэгдсэнийг харуулж байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев уламжлав. Иргэд голдуу хүүхдийн эрхийг хамгаалах, орон сууц болон хөдөлмөрийн баталгаа зэрэг асуудлаар хандаж байгаа нь ерөнхийлөгч болон оросын хүний эрхийн омбудсмен Владимир Лукин нарын ярианаас тодорхой байна. 12-р сарын 10-нд тэмдэглэж байгаа хүний эрхийн өдрийн тохиолдуулан тэд ийнхүү уулзжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 59 жилийн тэртээ хүний эрхийн өдрийг тэмдэглэхийг санал болгосон юм. Тэр үеэс хойш 12-р сарын 10-нд Ерөнхий Ассамблей Хүний эрхийн Бүх нийтийн тунхаглалыг баталсан өдрийг тэмдэглэх болсон. Энэ өдөр улс оронд хүний эрхийн байдал сайжирч, муудсан эсэх, байдлыг өөрчлөхөд ямар жил хийж байгаа зэрэг жилийн ажлаа дүгнэж заншсан. Орос улсад ноцтой асуудал хэвээр байна гэж Москва дахь Хельсинкийн бүлгийн дарга Людмила Алексеева тэмдэглэжээ.  Шүүхийн шударга бус шийдвэр, засан хүмүүжүүлэх газар хүнийг хүнд нөхцөлд хорьж байгаа, цагдаагийн өөрийн удирдлагын талаар гомдол мэдүүлж байна. Хүний бүх эрх чухал. Өөрт нь хамаарах эрхийг зөрчихөд хүн бүрт их эмзэг тусдаг. Харамсалтай нь үүнийг анхаарах ёстой тэр хүмүүс хүний эрхийг тэр бүр хангахгүй байгааг хэлэхээс аргагүй байна гэж Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих Олон нийтийн танхимын Комиссийн гишүүн Александр Брод үзэж байна. Оросын энгийн иргэн авилгын сүлжээ, эрх мэдлээ хэтрүүлж байгаа түшмэд, үл итгэх хананы өмнө бараг арчаагүй байдалд байгаа сэтгэгдэл төрж байна. Гэхдээ өнөө үед хүний эрхийн талаар их ярих болсон нааштай хандлагыг тэмдэглэх байна. НҮБ, Европын Зөвлөлийн хүний эрхийн асуудал эрхэлсэн комиссар зэрэг олон улсын ажиглагчдад дайсагнахаа больжээ. Энэ сэдвээр их зүйл хэвлэж, нийтлэх болсон. Шүүхийн шинэчлэл, авилгатай тэмцэх талаар идэвхтэй хэлэлцэж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг сайжруулжээ. Хүний эрхийг хангах системийг сайжруулах асуудалд Оросын төр засаг хамгийн дээд түвшинд анхаарч байна. Энэ их чухал. Зөвхөн төр засгийн байгууллага байдлыг өөрчилж чадахгүй гэж шинжээчид тэмдэглэв. Юуны түрүүнд энэ эрх тухайн нийгмийн шууд үүрэг юм. Энэ тухайд оросын хүн ам дэндүү хүлцэнгүй байна. Энэ хүлцэнгүй байдал, хүний эрхийн талаар мэдээлэл дутмаг, эрхээ хамгаалж чадахгүй байгаа зэрэгт асуудлыг гол оршиж байна. Орос улсад хөгжүүлнэ хэмээн сүүлийн үед олонтаа ярих болсон иргэний нийгмийн ялгарах гол онцлог нь өөрийн эрхээ хамгаалах чадвар юм.