Орос, АНУ Стратегийн давшилтын зэвсгийг хязгаарлаж, хорогдуулах тухай гэрээг орлох ёстой баримт бичгийн үндсэн хэсгийг тохиролцлоо гэж Төрийн Департаментын албан ёсны төлөөлөгч Иэн Келли мэдэгдэв. Санхүүгийн зарим асуудлыг шийдэх хэрэгтэй гэж тэр мэдэгдсэн юм. Шинэ гэрээ хэзээ дуусахыг дипломтч тодруулсангүй. Яриа хэлэлцээ оны эцэст дуусана гэж Иэн Келли таамаглаж байна. АНУ үндэсний ашиг сонирхолд нийцсэн гэрээ байгуулахыг хүсч байна гэж дипломатч хэллээ. Үр нөлөөтэй шалгалтыг явуулах баталгаа, цөмийн талбарт талуудын байр суурь илүү тогтвортой, урьдаас тааварлах боломжтой байх тухай ярьж байна гэж тэр тайлбарлаллаа. СДЗ-ийн өнөөгийн гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дуусана.