Зохион бүтээгчид нь Иван хэмээн нэр өгсөн робот багш гадаадад орос хэлийг дэлгэрүүлнэ. Робот багштай хүссэн хүн бүр ярилцаж болно. Ойрын болон алс гадаадын орнуудын оршин суугчид зохиомол оюунд тулгуурлан орос хэл эзэмшихэд туслахаар төслийг хэрэгжүүлж байна гэж төслийн зохиогчдын нэг Санкт-Петербург хотын урлаг, соёлын дээд сургуулийн ажилтан Илья Зайцев ярилаа. Зохион бүтээгчид амьд хүний зан байдлыг робот багшид дээд зэргээр шингээхээр шийджээ. Төсөл гурван жил үргэлжилнэ.