Орос-Финляндын хил дээр хүний био хэмжээсээр таних автомат хяналтын систем ажиллаж эхэллээ. Ваалимаа шалган нэвтрүүлэх цэгт суурилуулсан шинэ системийг лхагва гаригт сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ системийг Их Британи, Португалийн нисэх буудалд туршиж, 2008 оноос Хельсинкийн нисэх буудалд нэвтрүүлжээ. Тухайн хүн био хэмжээст паспортоо тулган унших төхөөрөгт тавина. Камераар аялагчийн нүүрний зургийг авч, үүнийг бодит цагийн горимоор паспортын мэдээлэлтэй тулгана. Энэ үеэр виз шалгахын зэрэгцээ автомат ярилцлага хийнэ. Ваалима шалган нэвтрүүлэх цэгт эхний шатанд Шенгений бүсийн орнуудын иргэдийг энэ системээр шалган нэвтрүүлнэ. Автомат хяналт амжилттай ажиллавал орос-финляндын хилийн шалган нэвтрүүлэх бүх цэгт дэлгэрүүлнэ.