Орос улс Киотогийн протоколын шууд үргэлжлэл бус цаг уурын шинэ хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн хэмжээг 1990 оны түвшнээс 25 хувь хүртэл бууруулахад бэлэн байна. Орос улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Олег Шаманов Копенгаген хотноо болж байгаа НҮБ-ын бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Копенгаген хотод болох яриа хэлэлцээний төгсгөлд хөгжингүй болон хөгжиж байгаа бүх орныг хамарсан цогц хэлэлцээр батлахыг Москва шаардаж байна гэж тэр хэллээ. Цаг уурын өөрчлөлтийн тухай НҮБ-ын бага хурал мягмар гаригт Копенгаген хотод эхэлсэн юм. Энэ бага хуралд 193 орон оролцож байна. Яриа хэлэлцээгээр 2012 онд Киотокийн протоколыг орлох цаг уурын шинэ хэлэлцээрт гарын үсэг зурна. Копенгаген хотод өнөөдөр хэлэлцүүлэг үргэлжилж байна.