Орос улсад бусад орны адилаар өнөөдөр хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 59 жилийн тэртээ хүний эрхийн бүх нийтийн тунхаглалыг баталсныг тохиолдуулан энэ баярыг тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Дэлхийн оршин суугч бүрийн салшгүй 30 эрхийг баримт бичигт оруулсан байна. Тунхаглалын үндсэн зүйлийг 1993 оноос Орос улсын үндсэн хуульд тусгаж эхэлсэн. Энэ жил хүний эрхийн өдрийг бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэх нэрийн дор тэмдэглэнэ. НҮБ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхэд, ядуу зүдүү хүмүүс, цагаач зэрэг эмзэг хүмүүсийн эрхийг хамгаалахыг уриалж байна. Москвад өнөөдөр “Сталкер” хүний эрхийн тухай киноны олон улсын наадам эхэллээ. Энэ наадам “Сайхан сэтгэл, бусдад туслах: Дэлхий ертөнцийг сайн сайхан болгох” урианд болно. Ихэнх бүс нутагт энэ баярыг тохиолдуулан кино үзүүлж, бага хурал, “дугуй ширээний уулзалт” зохион байгуулна.