Орос, Белорус Холбооны улсын Төрийн дээд Зөвлөлийн хурал өнөөдөр Москва хотод болж байна. Төрийн Зөвлөлд хоёр орны парламентын төлөөлөгчид, төрийн тэргүүн болон засгийн газрын тэргүүн нар багтдаг. Дээд түвшинд хамтарсан Тунхаглал, хамтын ажиллагааны янз бүрийн асуудлаар хоёр талын хэд хэдэн баримт бичиг тухайлбал цэрэг-техникийн харилцааг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Хуралдааны үеэр 2010-2011 онд гадаад бодлогын салбарт үйл ажиллагаагаа уялдуулах Хөтөлбөрийг батлах юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко нар тусдаа уулзана. Хоёр орны төрийн тэргүүн нар тухайлбал 2010 оны 1-р сарын 1-ээс Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоог ажиллуулах шийдвэрийг харгалзан эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулна.