Украинд хий худалдахад элдэв төвөггүй, Европт нөлөөлөхгүйгээр зах зээлийн харилцаанд шилжинэ гэдэгт Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев итгэлтэй байна. Тэрээр Европ, Азийн хэвлэл мэдээллийн форумд оролцогчдын асуултанд хариулахдаа, Орос, Украин улс 2010 оны 1-р сараас зах заалийн үнээр оросын хийг Европт нийлүүлж, тээвэрлэх болсныг сануулав. Энэ жил энэ хоёр улс Украинд хий нийлүүлэх, мөн хийг тус улсын нутгаар дамжуулан Европт тээвэрлэх 10 жилийн хугацаатай хоёр гэрээ байгуулсан юм. “Энэ гэрээг дахин харах санал нь огт хариуцлагагүй хэрэг” болохыг тэр тэмдэглэв.