ОХУ-ын Төрийн Думын урилгаар Монгол улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө Орос улсын нийслэлд хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг москвагийн цагаар 12 цагт ОХУ-ын Төрийн Думын дарга Борис Грызлов хүлээн авч уулзав. Орос улсын парламентын доод танхимын дарга, Монгол улсын УИХ-ын дарга нарын яриа хэлэлцээний гол сэдэв хоёр талын хамтын ажиллагааны асуудал байна. Тэд хоёр орны хамтын ажиллагааны бүх салбарыг хамарсан асуудлыг хэлэлцлээ. Одоогоор москвагийн цагаар 15 цаг 30 минутанд оросын парламентын дээд танхимд Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов ноён Д.Дэмбэрэл тэргүүтэй УИХ-ын албан ёсны төлөөлөгчдийн гишүүдтэй уулзаж байна. Монголын парламентын гишүүд айлчлалын үеэр Орос улсын ерөнхий сайд В.Путинтай уулзана. ОХУ-ын Төрийн Думын дарга Борис Грызлов болон монголын парламентын гишүүдтэй хийсэн уулзалтын талаар та бүхэн манай дараагийн нэвтрүүлгээс хүлээн авч сонсоно уу.