Казахстан 2010 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг даргалах болсонд сэтгэл хангалуун байгаагаа Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны хэвлэл мэдээллийн форумын үеэр үг хэлэхдээ мэдэгдэв. Хоёр орны ард түмэн өөр хоорондоо харилцахад Орос улс болон Гүржийн улс төрийн санал зөрөлдөөн саад болох ёсгүй гэж Д.Медведев хэллээ. Хоёр ард түмэн хэдэн зуун жилийн түүхтэй бөгөөд хоёр орны харилцаанд нааштай бүхнийг хадгалах ёстой гэж орос улсын төрийн тэргүүн мөн тэмдэглэв. Балтын орнуудтай тогтоосон харилцаанд урьдын үзэл суртлын хэвшмэл ойлголтын хүрээнээс гарах хэрэгтэй төдийгүй түүхэн баримтыг эргэн харж болохгүй гэж Д.Медведев хэллээ. ОХУ-ын тэргүүн Молдавид орос хэлний байдалд түгшиж байгаагаа илэрхийлэв. Парламентын сонгуулийн үеэр оросоор ярьдаг орон зайг шахаж байсныг тэр хэлсэн юм. Төр засаг хүн амынхаа ашиг сонирхолд нэлээд тэвчээртэй хандана гэж найдаж байна гэж ерөнхийлөгч мэдэгдэв.